Даваа гаригт болсон Европын холбооны гишүүн орнуудын сангийн сайд нарын хуралдаан дээр Нидерландын Сангийн сайд Йерун Дейсселблумыг Евробүлгийн шинэ даргаар сонголоо.
46 настай Дейсселблум 2012 оны арваннэгдүгээр сараас Нидерландын ерөнхий сайд Марк Рюттегийн засгийн газарт сангийн сайдаар ажиллаж байгаа билээ.
Тэрээр 1985 оноос Хөдөлмөрийн намын гишүүн бөгөөд 1992 онд Брюссельд Европарламентын депутатуудын туслахаар ажиллаж байжээ. 1993-1996 онд Гаага дахь намын парламентын бүлэгт хүрээлэн буй орчин ба хөдөө аж ахуйн асуудлаар бодлого боловсруулахад оролцож байв. 1996-1998 онд хөдөө аж ахуйн сайдын зөвлөх, 1998-2000 онд сайдын зөвлөхүүдийн бүлгийг ахалж байжээ. 2000-2012 онд парламентын депутат байсан.
Евробүлэг бол Европын холбооны албан бус бүтэц бөгөөд евробүсийн гишүүн орнуудын /нийт 17/ сангийн сайд нарыг нэгтгэсэн байгууллага аж. Одоо үед энэхүү зөвлөлдөх байгууллага нь бүс нутаг дахь хямралыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )