Америк эхчүүд Нью-Йоркт жагслаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 22

Даваа гаригт  “Зэвсгийн хяналтыг чангатгахын төлөө сая сая эхчүүд” нийгмийн хөдөлгөөний оролцогчид жагсаал хийн, Нью-Йоркийн Бруклин, Манхэттен районуудыг холбодог алдарт Бруклины гүүрээр явж өнгөрлөө.

Жагсагчид галт зэвсгийн хяналтын хуулийг чангатгах талаар Нью-Йорк мужийн жишээг Конгресс дагахыг уриалж байв.

Уг үйл ажиллагаанд америкийн янз бүрийн хотуудаас ирсэн 400 орчим эмэгтэйчүүд оролцжээ. Тэд “Зэвсгийг бус, хүүхдүүдийг хамгаалцгаая!”, “Зэвсгийн хяналтыг нэн даруй чангатгая!”, “Нью-Йорк мужийн үлгэр жишээг дагацгаая!”, “Хэнд зэвсэг худалдаж байгаагаа сайн шалгацгаая!”  гэсэн уриа лоозон барьцгаан, гүүрний явган хүний замаар явцгааж байв.

Энэхүү хөдөлгөөн анх Коннектикут мужийн Ньютаунд эмгэнэлт явдал гарсны дараахан байгуулагдсан аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top