Боливид зорчигч тээврийн автобус өндрөөс гол руу унан 18 хүн амь эрсдэн, 24 зорчигч бэртэж гэмтжээ. Энэ талаар Даваа гаригт Өмнөд Америкийн энэ улсын орон нутгийн эрх баригчид мэдэгдсэн байна.
Уг осол Боливийн нийслэл Ла-Паса хотоос 50 км зайтай уулын замд тохиолдсон аж. Тодорхой бус шалтгааны улмаас автобус 300 метр өндрөөс гол руу унасан байна.
Олон зорчигчид голын ширүүн урсгалд хамагдан урсаж, эрэг дээр гарч чадаагүй аж. Бэртэж гэмтэгсдийг эмнэлэгт хүргэн, цагдаагийнхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )