Ханхүү Харри Афганистанд алба хаагаад дуусч байна /фото/

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 22

Британийн ханхүү Харри нүцгэн үдэшлэг зохиож шуугиан тарьсныхаа дараа Афганистанд цэргийн алба хаахаар явлаа хэмээн Би-би-си агентлаг намар мэдээлж байсан билээ.

Тэрээр британийн цэргийн төв бааз Кэмп-Бастион орших Гильменд мужид 4 сарын хугацаанд алба хаагаад буцаж байгаа аж.

28 настай Ахмад Уэльс Apache-ийн нисдэг тэрэгнүүдийн нэгийг жолоодон, Афганистанд явуулсан тусгай ажиллагааны үеэр Аpache нисдэг тэрэгнээс “агаар-газар” ангиллын Hellfire пуужингаар “Талибан” хөдөлгөөний нэгэн удирдагчийг хөнөөсөн гэсэн мэдээлэл цацагдаж байсан билээ. 

Энэ нь ханхүүгийн Афганистанд алба хааж буй хоёр дахь тохиолдол ажээ. Тэрээр 2008 онд Гильмендэд мөн нисэх баазад 70 хоногийн алба хаагаад буцаж байсан байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top