ОХУ-ын хоёр тагнуулчийг Берлинд шүүх ажиллагаа болж байна. Тэд гэр бүлийн хүмүүс юм. Тодруулбал, хүйтэн дайны төгсгөл үеэс ХБНГУ-д суурьшин амьдрах болсон Андреас, Хэйдрун нарын гэр бүл 2011 оны аравдугаар сарын 18-ны өдөр Марбург хотын өмнөд хэсэг дэх гэрээсээ баривчлагдсан юм. Тэднийг 23 жилийн туршид Европын холбоо, Германы Сөрөх Тагнуул, хуучин ЗХУ болон ОХУ-ын эсрэг Нато болон нэгдсэн улсын нууцтай холбоотой маш олон мэдээллийг цуглуулж дамжуулж байсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. Хэдийгээр Андреас, Хэйдрун нар өөрсдийг нь гүтгэж байгаа хэмээн мэдүүлж байгаа ч, тэд жил бүр Москвагаас 80 мянган еврог хүлээн авдаг байсан гэхчлэн тэднийг буруутгах баримтууд байгаа талаар прокурорын байгууллага мэдэгдсэнийг Германы хэвлэлүүд мэдээлж байна.
Сэтгэгдэл ( 0 )