Канадын залуу дуучин Жастин Бибер 2013 онд стиль имижээ жаахан өөрчлөхөөр шийдсэн бололтой. Олон эцэг эхчүүд саяхан л түүнийг үр хүүхэддээ үлгэр жишээ болгодог байсан дуучин залуу маань марихуан татаж эхлэн, зодоон хийж, хагас нүцгэн зурагаа нетэд тавин хэрэндээ сахилгагүйтэж байна.
Жастин Бибер өмдөө хальт шувталсан зурагаа Instagram-д тавьсныг гэм хоргүй танхайрал гэж үзэж болохоор. Гэвч тэр өөрийнхөө үеийнхнээс ялгаатай нь байнга папараццийн дуранд онилоотой байдаг, дэлхийгээр дүүрэн шүтэн бишрэгчид нь байна. Иймд хэвийн хэм хэмжээнээс ялимгүй хальсан үйлдэл бүр нь сенсааци дэгдээж байдаг.
Түүний нетэд тавьсан зүгээр л нэг хайрцагтай чихэр гэхэд 500 мянган “лайк” цуглуулсан байдгаас харахад уг зураг шар хэвлэлүүдээр нэлээн шуугиан тарьсан нь мэдээж. Энэхүү зураг интернетээр гэрлийн хурдаар тарж байгаа тул түүний менежер Скотт Браунд хэвлэлийнхэнтэй орооцолдох хэрэг гарсан байна.
Дам яриагаар бол, өөрийн найз охин Селена Гомезоос салсан шаналлаа мартагнахын тулд жаахан “марзаганаж” байгаа бололтой.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )