Британид секс-дасгалжуулагч мэргэжлийг хуульчилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 22

Британид өөрсдийгөө секс-дасгалжуулагч хэмээн нэрлэдэг хүмүүс албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ажил үүргээ гүйцэтгэдэг болжээ. Энгийн сэтгэл зүйчид, секс судлаачдаас ялгаатай нь тэд ямар нэг асуудлыг шийдэх арга замыг биетээр үзүүлж зааж өгдгөөрөө онцлог юм.

Дадлагажигч секс-дасгалжуулагч Сара Моррисон сэтгүүлчдэд ярьснаар, ажил хэрэгч асуудлуудыг шийдвэрлэх талаар мэргэшсэн сэтгэл зүйчдээс ялгаатай нь “секс-дасгалын” хичээлүүд унтлагын өрөөнд явагддагаараа онцлог гэжээ. Түүний өгүүлснээр, суралцагч нь бэлгийн харьцааны үед аль болохоор сэтгэл ханамжийн түвшингээ дээшлүүлэн, ичиж эмээхгүй хамтрагчтайгаа харьцаж байвал үр дүнд хүрнэ гэсэн байна.

“Эхлээд мэдээж, ярилцлагаас эхэлнэ, тэгээд хэрэв суралцагч өөрөө хүсвэл би дүрийн тоглолт хийн, эротик массаж, илж таалах гээд бусад биеэр үлгэрлэх арга техникүүдийг зааж өгч болно” хэмээн бүсгүй ярьжээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top