Алжир дахь гадаадын иргэдийг хулгайлсан хариуцлагыг хүлээж байгаа Мухтар Белмухтараар толгойлуулсан “Цусан баталгаатай батальон” хэмээх байгууллага Францад халдлага хийнэ гэж сүрдүүлжээ.
“Францын загалмайтнууд болон еврей-сионистууд Малийн хойд хэсэгт мусульманчууд руу дайрч байгаагийнхаа хариуг хүртэх болно” хэмээн бүлэглэлийн тэргүүний бие төлөөлөгч мэдэгдсэн аж. “Ин-Аменаст хийсэн дайралт бол зөвхөн эхлэл нь. Алжирт явуулсан ажиллагаа маань 90% амжилттай болсон. 800 цэрэг хамгаалж байсан стратегийн объектод 40 хүн нэвтэрч чадсан” гэж тэрээр бахдалтайгаар ярьсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )