Британи эмэгтэйг Индонезид цаазална

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 22

Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр буруутгагдаад байгаа Нэгдсэн вант улсын иргэн Линдси Сэндифордод Индонезийн шүүх цаазаар авах ял оноолоо. Энэ талаар өнөөдөр британийн хэвлэлүүдээр мэдээлж байна.

Их Британийн иргэн, 55 настай энэ эмэгтэй өнгөрөх оны тавдугаар сарын 19-нд Балигийн нисэх буудал дээр арал руу авч орох гэж байсан 5 кг кокаинтай баригджээ.  Энэ нь цагдаагийнхны үнэлгээгээр, 1,6 сая фунт стерлинг буюу 2,5 сая доллар болох аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top