Төрсөн өдрөө тэмдэглэн, ирээдүйн хүүхдийнхээ төрөх хугацааг зарласны дараа Кэтрин гүнж нэг хэсэгтээ таг чиг болжээ. Гэвч сураг тасарсан нь сэтгүүлчдэд түүний талаар бичихэд нь саад болсонгүй.
Саяхнаас британийн хэвлэлүүдэд Елизавета II-ын төр барьсны алмаз эрдэнийн ойд зориулан Азиар аялан зугаалж явахдаа үнэтэй бэлгүүд авсан тухай мэдээллүүд нийтлэгдэж эхэллээ
Албаны эх сурвалжуудын мэдээлж буйгаар, хатан хааны ач хүү, түүний эхнэр хоёр Азийн орнуудын тэргүүн нараас 127 үнэтэй бэлэг хүлээн авчээ.
Малайзийн хатан хаан Кэтринд 6 хос дизайнерын туфль, уламжлалт малайз стильтэй хоёр даашинз бэлэглэсэн бол Малайзийн ерөнхий сайд гүнжид Өмнөд тэнгисийн жинхэнэ сувд өгсөн аж. Сингапурт Кэтринд гоёмсог ороолт, Соломоны арлууд дээр ээмэг зүүлт гэх мэт. Ханхүү Уильямд алтан кинжал бэлэглэсэн ба Кэтриний шинэ төрөх хүүхэд ч хоосон хоцорсонгүй, баахан үндэсний тоглоомууд өгсөн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )