“Uranium One Inc”-ийг АРМЗ өөрийн болголоо

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 22

“Uranium One Inc”-ийн 51,4 хувийг буюу хяналтын багцыг эзэмшдэг гол хувьцааг эзэмшдэг ОХУ-ын АРМЗ /Атомредметзолото/ ХК үлдсэн нийт хувьцааг 1,3 тэрбум ам.доллараар худалдан авлаа гэж “FINANCIAL POST” веб сайт мэдээлжээ.

“Uranium One Inc” нь Канад Улсад бүртгэлтэй, зах зээлд хувьцаагаа нээлттэй борлуулдаг, уран олборлодог томоохон компаниудын нэг юм. Тус компани нь Казакстан, АНУ, Австрали Танзани улсуудад ураны уурхайд хувь эзэмшдэг бөгөөд Казакстан улсын хувьд Акдала болон Умард Инкай ордуудыг эзэмшдэг "СП "Бетпак нөхөрлөлийн 70%, "Каратау ордыг эзэмшдэг "Каратау” нөхөрлөлийн 50%, Харасан ордыг эзэмшдэг "Кызылкум” нөхөрлөлийн 30%, Акбастау ордыг эзэмшдэг «СП «Акбастау» ХК-ийн 50%, “Южное Заречное” ордыг эзэмшдэг «СП «Заречное» ХК-ийн 49.67% тус тус эзэмшдэг.

Фукушимагийн ослоос хойш ОХУ-Канадын хамтарсан “Uranium One Inc”-ийн үйл ажиллагаа доголдож гаднаас санхүүжилт идэвхтэй эрэлхийлж байсан юм. Фукушимагийн ослын дараа нэг паунд ураны үнэ ойролцоогоор 42 ам.доллар болсон нь ураны үнэ хамгийн өндөр 120 ам.доллар байсан 2007 онтой харьцуулбал огцом унасан үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт “Uranium One Inc” дахь хувьцааг Канадын тал зарахад түлхэц болсон бололтой.

Эх сурвалж: Цөмийн энергийн газар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top