2004 онд БНАСАУ-аас зугтаж Сөүлд ирсэн нэгэн дүрвэгч Сөүл хотын захиргаанд ажиллах хугацаандаа Хойд Солонгосын 10 мянга гаруй дүрвэгчийн хувийн мэдээллийг цуглуулж байсан нь илэрчээ. Тиймээс түүнийг БНСУ-ын Үндэсний тагнуулын алба баривчилжээ.
Тэрээр 2011 оноос хойш өнөөг хүртэл Сөүл хотын нийгмийн халамжийн хэлтэст ажилласан бөгөөд Умардаас дүрвэж орж ирсэн иргэдэд туслах ажилд оролцохдоо дүрвэсэн иргэдийн гэрт зочлох, утсаар зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийдэг байсан байна.
NHK World
Сэтгэгдэл ( 0 )