Женнифер Лопес хүүхдүүдтэйгээ Майамид амарч байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 22

“Алтан бөмбөрцөг” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагааны дараа Женнифер Лопес сайхан амарч алжаалаа тайлахаар хүүхдүүдээ аван, Каспер Смартын хамт Майамийг зорьсон аж. Тэрээр бүрэн дүүрэн, сэтгэл хангалуун амрахын тулд хэдэн дотны найз хүүхнүүдээ бас авч явсан байна.

Түүнийг завиар зугаалан, шөнийн клубт бүжиглэж, зураг авалтанд оролцож байх үеэр найзууд нь дөрвөн настай хоёр ихрийг нь харж өгдөг аж.

Амралт дээр байхдаа ч Женнифер наран шарлагын гоёмсог зургуудаараа фенүүдээ баярлуулахыг мартсангүй. Энэ удаа түүний зургийг алдартай фото зурагчин Марио Тестино авч байгаа аж. 43 настай дуучин бүсгүй маань цагаан өнгийн усны хувцас өмсөөд, ямар ч будаг шунхгүй “оригоороо” байхдаа үнэхээр гоё харагдаж байгаа аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top