Жүжигчин Дэниел Рэдклифф гэнэт өөрийн стилээ өөрчилжээ. Юта мужид зохиогдсон бие даасан киноны фестиваль дээр насанд хүрсэн “Харри Поттер” маань нэгэн киноны нэлээн “эвгүй” үзэгдэлд тоглосон аж.
Дэниелийн өгүүлснээр, найруулагч Жон Крокидасын энэхүү гей-үзэгдлийн зураг авалт түүний хувьд шинэ туршлага болсон байна.
Тэрээр ижил хүйстэн гэдэг нь орчин үеийн нийгмийн нэгэн хөндүүр асуудал болоод байгааг сайтар ойлгодгийн хувьд хүрээлэн буй орчин нь сайн ойлгож хүлээж авахгүй байгаа тэдгээр хүмүүст туслахыг хүссэн аж.
Гомосекс чиг хандлагатай өсвөр насныхныг амиа хорлохоос сэргийлдэг Trevor Project байгууллагын зүгээс Рэдклиффийн энэ үйл ажиллагааг өндрөөр үнэлсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )