Хятадын Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Си Лайн хэргийг тун удахгүй шүүн таслаж магадгүй байгаа аж. Тодруулбал Бо Си Лайн хэргийг шүүн таслах ажиллагаа БХАТХ-ын чуулганы наана болж болзошгүй байгаа юм.
Бо Си Лайн хэргийг шүүн таслах ажиллагаан дээр түүнээс хээл хахуултд хэрхэн автсан болон Британийн үйлдвэрлэл эрхлэгч Нил Хейвудын амь насыг хөнөөсөн ажиллагаанд ямар үүрэг гүйцэтгэснийг нь тодруулах аж. Ажиглагчдын үзэж байгаагаар дээрх хэрэгт холбогдоод буй Бо Си Лайн нь ямар ч өршөөлгүйгээр цаазын ял сонсох гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )