Хар тамхины хэргээр цаазын ял оноолоо

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 23

Индонез улсын хилээр хар тамхи  оруулахыг завдсан Их Британийн иргэн Линдсей Сэндифордод тус улсын шүүх цаазын ял оноожээ.  Линдсей Сэндифорд нь өнгөрсөн жилийн тавдугаар сард Балигийн онгоцны буудал дээр баригдаж үзлэгээр чемодандаа 4,8 кг кокаин авч явсан нь илэрсэн байна. Түүнийг өөрийн бурууг бүрэн хүлээж, шүүх хурал дээр сахилга баттай байсан хэмээн тус улсын прокурорын газраас 15 жилийн ял өгөхийг санал болгосон ч шүүгчид  хуулийн дээд хэмжээ буюу цаазаар авах ял өгчээ.

Г.Од

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top