АНУ-ын нисэх хүчин Францын цэргүүдийг Малид буулгаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 23

АНУ өөрийн нисэх хүчнийг ашиглан францын цэрэг, техникийг Малид буулгаж эхэлжээ. Энэ талаар Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жорж Литтл мягмар гаригт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Түүний өгүүлснээр, АНУ-ын цэргийн тээврийн С-17 онгоцууд францын Истрагаас Малийн нийслэл Бамакод 80 цэрэг, 124 тонн ачаа буулгажээ. Францын цэргийн нисэх хүчнийг цэнэглэх зориулалтаар америкийн агаарын танкеруудыг Парис хүссэнийг Вашингтонд хэлэлцэж байгаа аж.

Өмнө нь Пентагоны тэргүүн Леон Панетта мэдээлж байснаар, АНУ Мали дахь нөхцөл байдлын тухай тагнуулын мэдээллийг холбоотнууддаа өгч байгаа юм байна.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top