БНАСАУ-ын эсрэг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс хориг арга хэмжээ авсны хариуд Пхеньян цэргийн хүчин чадлаа улам нэмэгдүүлнэ хэмээн амлалаа.
Солонгосын мэдээллийн төв агентлаг Хойд Солонгосын баримталж байгаа гадаад улс төрийн бодлогын талаар мэдээлсэн байна. Пхеньян “Бид цэргийн хүчин чадлаа өсгөн нэмэгдүүлэхийн тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авах болно. Энд цөмийн зэвсэглэлийн асуудал ч мөн хамаарна” хэмээн дурджээ.
Өнгөрөх мягмар гаригт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс Хойд Солонгосын хиймэл дагуул бүхий алсын тусгалт пуужингийн хөөргөлтөд хамааралтай хориг арга хэмжээний жагсаалтад зургаан байгууллагыг оруулсан байна. Үүнд: БНАСАУ-ын сансрын технологийн зөвлөл, “Ист Лэнд” банк, машин үйлдвэрлэлийн “Ренха” корпораци, “Кумрен” худалдааны корпораци болон түүний охин компани “Тосон Технолож Трэйдинг”, Мөн Гонконгт төвтэй “Лидер Интернэшнл” худалдааны төлөөлөгчийн газар багтжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )