Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху тус орны ирээдүйн засгийн газар улс төрийн бодлогоо тулгуурлах таван зарчмыг зарлажээ. Тэр үүнийгээ “Миний гэр-Израиль” намын удирдагч Авигдор Либермантай хамт толгойлж байгаа “Ликуд-Бейтейну” блокийн сонгуулийн штаб дээр мэдээлсэн байна.
Нетаньяхугийн өгүүлснээр, ирээдүйн засгийн газрын бодлого дараах зарчмуудад тулгуурлана: батлан хамгаалах албыг бэхжүүлэх, эдийн засгийн хариуцлага, төрийн хариуцлага, ижил тэгш эрх, үүрэг, үнийн бууралт, ялангуяа орон сууцны.
Биньямин Нетаньяху сонгуульд идэвхтэй оролцсон Израилийн бүх иргэдэд талархал илэрхийлжээ. Түүний өгүүлснээр, олон нийтийн үзэл бодлоос харахад, израилийн иргэд “Ликуд” намын удирдагчийг ерөнхий сайдын суудалд харахыг хүсч байна, иймд “өргөн хүрээний бүтэц бүрэлдэхүүнтэй засгийнгазар” байгуулахаа амлаж байна гэжээ.
Мягмар гаригт явагдсан парламентын сонгуулийн урьдчилсан дүн лхагва гаригийн өглөө тодорхой болох ба пүрэв гаригт албан ёсны дүн зарлагдах бололтой.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )