Колумбын босогчид эвлэрэл дууссаныг баталлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 23

Колумбын Хувьсгалт зэвсэгт хүчнүүдийн босогчид засгийн газартай эвлэрэл дууссан эхний мөчөөс томоохон халдлага хийж эхэллээ. Тэд тус орны өмнө зүгт нефть дамжуулах хоёр хоолой болон нүүрс тээвэрлэхэд ашигладаг төмөр замын салааг дэлбэлсэн байна.

Дэлбэлэгдсэн нефть дамжуулах хоолойн нэг нь зөвхөн Колумбид төдийгүй, Өмнөд Америкт бүхэлд нь чухал ач холбогдолтой Трансандын дамжуулах хоолой аж. Энэхүү Колумбын эрчим хүчний дэд бүтцэд хийсэн халдлага нь 2012 оны арваннэгдүгээр сарын 19-нөөс 2013 оны нэгдүгээр сарын 19-ний хооронд үйлчилж байсан эвлэрлийн гэрээ дууссаны дараах анхны том хорлон сүйтгэх ажиллагаа юм.

Босогчид Колумбын засгийн газрыг хоёр тал харилцан гал нээхээ зогсоох тухай хэлэлцээрт уриалж байгаа боловч Хуан Мануэл Сантос ерөнхийлөгчийн захиргааны зүгээс эвлэрлийн хугацааг босогчид хүчээ зузаатгахад ашиглана хэмээн болгоомжилж байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top