АНУ Тимошенког хилсээр хоригдсон гэж үзэж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 23

АНУ урьдын адил Украины экс ерөнхий сайд Юлия Тимошенког хууль бусаар баривчлагдан, хилсээр хоригдож байгаа тул суллагдах ёстой хэмээн үзэж байна. Энэ талаар АНУ-ын Төрийн департментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд мэдээлэл хийн, төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Тимошенкод захидал илгээсэн хэмээн дурдлаа.

Нуланд цааш нь, тэрхүү захидлын талаар ямар нэгэн мэдээлэл одоохондоо хийхгүй хэмээн өгүүлж, харин төрийн нарийн бичгийн даргын хувьд өмнө нь нэг бус удаа экс ерөнхий сайдыг суллах талаар Украины эрх баригчдыг уриалж байсан хэмээн тэмдэглэсэн байна.

“Бид Украины засгийн газрыг бүх иргэддээ адил тэгш хуулиа мөрдөн, Тимошенког суллаж, сонгуультай холбоотой шүүхийн мөрдлөг явуулахгүй байхад уриалж байна” гэж төрийн департментын төлөөлөгч нэгдүгээр сарын 22-нд мэдэгджээ.

Киевээс мэдээлж буйгаар, Клинтоны захиаг Украин дахь АНУ-ын элчин сайд Жон Теффт дамжуулсан аж.  Бүх Украины нэгдэл "Батькивщина" намын хэвлэлийн албанаас мэдээлснээр, уг захидалд украины засгийн газрын экс тэргүүнийг нэн даруй суллуулах талаар АНУ ажиллах болно гэж дурдсан аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top