Доод Новгород хотоос холгүй, Москва-Уфа автозам дээр осол гаран, ой хүрч байгаа бяцхан охин азаар амьд гарчээ.
Бяцхан охин гэр бүлийнхэнтэйгээ явж байсан Мицубиши маркийн машиныг жолоодож байсан аав нь удирдлагаа алдан, машин зам хөндөлдөн гулгажээ. Ингээд өмнөөс нь ирж явсан КамаЗыг хойд талаараа мөргөн, арын хагарсан цонхоор бяцхан охин зам руу унасан аж. Эгзэгтэй мөчид араас нь ирж явсан чингэлэгтэй тэрэгний жолооч охиныг олж харан жолоогоо хажуу тийш дарж, асар том машин охиныг шүргэн алдан өнгөрчээ. Зам руу шидэгдсэнээс болж охин дух, уруул хэсгээрээ ялимгүй гэмтэл авсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )