Бие засах газарт камер суурилуулсан цагдаа нарыг халав

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 23

Оросын Туль мужийн хууль сахиулах байгууллагын хэдэн ажилтан ёс зүйгүй үйлдэл гаргасныхаа төлөө ажлаасаа халагджээ. Тэд цагдаагийн хэсгийн эмэгтэй ажилтнуудын бие засах газарт нууц камер суурилуулсан аж. Тэд энэ талаар хамт ажиллагсаддаа худал ярин, хаа нэгтээ эмэгтэй ажиллагсдын бичлэг байна гэж ярьсан байна.

Мужийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, тусгай хяналт шалгалтын үр дүнг үндэслэн, "Арсеньевское" цагдаагийн хэсгийн хошууч, насанд хүрээгүй хүүхдүүдийн асуудал эрхэлсэн тасгийн дарга, түүний орлогч, цагдаагийн ахмад, мөн хэсгийн цагдаагийн туслах, түрүүч нарыг үүрэгт ажлаас нь халсан аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top