Ханиад эмчилдэг мөхөөлдөс гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 23

АНУ-д амттай бөгөөд ашигтай жор зохиожээ. Америкийн мөхөөлдөс үйлдвэрлэлийн Jeni’s Splendid Ice Creams ханиадыг дарахад туслах амттан үйлдвэрлэсэн байна.

Компанийн эзэмшигч Бриттон Бауер “ээж, эмээ нар маань намайг хүүхэд байхад зөгийн бал, виски, лимоны шүүс хольж найруулаад хийсэн ундааг би ханиад хүрсэн үедээ уугаад эдгэрдэг байсан” хэмээн дурсан ярьжээ.

Мөхөөлдөс-эм бүтээх санаа нэлээн сүүлд 2004 онд ротавирусын хурц дэгдэлтийн ид үед төрсөн байна. “Энэхүү халдвараас зарим хүмүүс нас барж байлаа. Үнэхээр аймшигтай байсан. Тэр үед би үүнийг эмчлэх зүйл бүтээх ёстой гэж шийдсэн” хэмээн бүсгүй өгүүлсэн байна.

Уг амттанд зөгийн бал,пектин,цагаан гаа,апельсин ба лимоны шүүс мөн бурбон, кайены перец ордог аж. Тэрээр хоолойны сэрвэгнүүрийг дарж, өвчинг намдаан, тэр бүү хэл нойрны асуудлыг шийдэхэд хүртэл тусалж чадна гэнэ.

Энэхүү амтат эм хоёр, гуравдугаар сараас худалдаанд гарч эхлэх ба нэг бүр нь 12 доллараар зарагдах аж.

Д.Мигаа   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top