Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг устгах тухай бодлого хүчин төгөлдөр байгаа цагт тус улсаас сайн юм хүлээх хэрэггүй хэмээн ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров мэдэгдсэн байна. Тэрбээр өнөөдөр Москвад болсон хэвлэлийн бага хурал дээр ийн хэлсэн бөгөөд “Сөрөг хүчнийхэн Башар Асадын дэглэмийг устгах гэсэн нь галзуурсан санаа”. Энэ нь Сири улсад цус асгарсаар байгаагийн гол шалтгаан хэвээр үлдэж байна гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )