Алдартай адал явдалт кинонуудын супер баатруудын харайлт, үсрэлтийг мэргэжлийн орлон тоглогчид л гүйцэтгэдэг гэж олонх хүмүүс боддог. Тэгвэл энгийн нэг америк залуу Итан Свонсон тийм биш гэдгийг баталжээ. Тэрээр “Хүн-аалз” кинонд хийсэн харайлтыг давтан, Youtube хостингийн од болж чадлаа хэмээн Daily Mail-д мэдээлсэн байна.
Чикагогийн оршин суугч энэ залуу төмөр хоолойгоор дамжин байшингийн дээвэр дээр гарч, нэлээн зайтай орших хажуугийн байшин руу үсэрсэн байна. Итан Свонсон толгойдоо бэхэлж тогтоосон камераараа өөрийн баатарлаг үйлдлийн бичлэгийг хийсэн аж. Тэр дөрвөн давхар барилга өөд авирахдаа ямар ч даатгал хийлгээгүй байна.
Сэтгүүлчдийн бичиж буйгаар Свонсоны үсэрсэн байшин хоорондоо 200 метр зайтай байсан бололтой. Нэгдүгээр сарын 19-нд тавигдсан энэхүү бичлэгийг одоогоор бараг 400 мянга орчим хүн үзээд байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )