Өмнөд Солонгосын рэппер PSY дуулсан Gangnam Style видеоклипээр Youtube 8 сая доллар оллоо хэмээн AFP агентлаг мэдээлжээ. Өнөөдөр энэхүү амжилтын талаар Google хөгжүүлэлт хариуцсан захирал Никеш Арора ярьсан байна.
Компанийн 2012 оны сүүлийн хагас жилийн орлогын талаар хийсэн хэвлэлийн бага хурал дээр энэхүү их орлогыг тухайн бичлэгийн рекламыг байршуулсан хуудасны тусламжтай олсон хэмээн Арора тайлбарлажээ.
2012 оны арванхоёрдугаар сарын 21 гэхэд долоодугаар сарын дундуур байршуулсан уг бичлэгийг нэг тэрбум гаруй хүн үзсэн байв. Америкийн хэвлэлүүдэд бичсэнээр, рекламнаас олсон мөнгөнөөс репэр залуу 870 мянган доллар авч, үлдсэн нь Youtube-д орсон аж.
Үүнээс гадна рэпер PSY Apple компанийн онлайн дэлгүүрийн худалдаанаас 2,5 сая долларын орлого олжээ. Мөн 4,6 саяыг янз бүрийн рекламаар олсон байна. Харин эх орондоо зарсан синглээс ердөө л 60 мянган доллар олсон аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )