Францын экс ерөнхийлөгч Николя Саркози баячуудад зориулсан 75% татвараас зугатан, жүжигчин Жерар Депардьегийн араас явахаар бэлдэж байгаа аж. Харин тэрээр Орос руу биш Британийг сонгож байна хэмээн Daily Mail мэдээлжээ.
Өнгөрөх оны зургаадугаар сард ерөнхийлөгчийн суудлаа алдсан Саркози өөрийн баялгийг Лондон руу зөөхөөр төлөвлөж байна. Британийн хэвлэлүүдэд бичсэнээр, экс төрийн тэргүүний Францаас зугатах гэж байгааг түүний ордноос цагдаагийнхны хураасан бичиг баримтууд дотроос мэдэж авсан аж.
Николя Саркози авлига болон L”Oreal компанийн тэргүүн Лилиан Бетанкураас хууль бус тусламж дэмжлэг авсан хэмээн буруутгагдаж байгааг өмнө нь мэдээлж байсан билээ. Энэхүү нөхцөл байдал нь Николя Саркози, түүний эхнэр Карла Бруно нарыг Лондонгийн Өмнөд Кенсингтон дахь тохилог өргөөндөө амьдрахад саад болж байгаа бололтой.
Нэгдүгээр сарын 22-нд Британийн Evening Standard сонин Саркозиг Лондонд хөрөнгө оруулалтын компани нээх гэж байгаа тухай мэдээлсэн байна. Энэхүү компанидаа 1,3 тэрбум доллар оруулахаар төлөвлөж байгаа гэжээ.Энэ мэдээг тэр дор нь барууны хэвлэлүүд шүүрч авчээ. Гэвч францын зарим хэвлэлүүд энэ мэдээг үгүйсгэж байгаа аж.
Саркози болон түүний эхнэрийн өөр орон руу явах асуудал мөрдөн шалгах ажиллагаа дууссан тохиолдолд боломжтой болох юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )