Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Засгийн газрынхаа өргөтгөсөн хуралдаан дээр гурван сарын хугацаанд тус улсад атомын цахилгаан станц барьж байгуулах асуудлаар санал бэлтгэж оруулахыг үүрэг болгожээ. Тэрбээр “Бид өөрийн атомын цахилгаан станцтай болох ёстой. Янз бүрийн шалтгаан байна” хэмээсэн байна. Түүнчлэн АЦС-ыг барьж байгуулахтай холбоотой зарчмын бүх асуудлуудыг шийдвэрлэх ёстойгоос юуны өмнө тус станцыг хаана байгуулахыг шийдэх ёстой. Эхлээд эл станцыг барих газрыг тодорхойл, үүний дараа хэнтэй төслийг хэрэгжүүлэх талаар ярилцъя” гэжээ. Тус улс нь ураныхаа нөөцөөр дэлхийд хоёрт ордог бөгөөд хэдэн жилийн өмнө өөрийн АЦС-ыг байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж байсан ч ажил хэрэг болоогүй юм.
Сэтгэгдэл ( 0 )