Венесуэлд лхагва гаригт Уго Чавесыг дэмжсэн олон мянган хүний жагсаал боллоо. Гартаа далбаа барьж, ерөнхийлөгчийнхөө зураг бүхий футболка өмссөн тэдгээр хүмүүс эрүүл мэндийн хувьд асуудалтай байгаа Уго Чавестай эв санааны нэгдлээ илэрхийлэн жагсав.
Тэд Кубад эмчлүүлж байгаа Чавесыг хурдан эдгэрэн, ерөнхийлөгчийн ордондоо буцаж ирэхийг хүсч байна. Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Венесуэлийн удирдагч эдгэрч байгаа, гэвч үүрэгт ажилдаа орох хараахан болоогүй байна гэжээ.
Дашрамд дурдахад, Венесуэлийн хэт барууны үзэлтнүүд тус орны дэд ерөнхийлөгч Николас Мадуро, парламентын дарга Дьосдадо Кабельо нар руу халдахаар бэлтгэж байна гэсэн мэдээллийг Дотоод хэрэг болон хууль зүйн сайд Нестор Ривероль өчигдөр мэдээлсэн билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )