Сенатын гишүүд Хиллари Клинтоныг хилэгнүүлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 24

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон лхагва гаригт Бенгази дахь америкийн элчин рүү хийсэн халдлагын талаарх хэргийн тайланг Конгрессын сенатад илтгэх үедээ АНУ-ын элчин сайд Крис Стивенс болон тусгайгийн хэдэн ажилтнууд амь үрэгдсэн тэрхүү дайралтын тухай зарим баримтыг нуун дарагдуулахыг оролдсон хэмээх буруутгалыг хурцаар няцаасан байна.

“НҮБ-ын дэргэдэх АНУ-ын суурин төлөөлөгч Сьюзан Райс болон төрийн департментыг америкчуудыг төөрөгдөлд оруулсан хэмээн хүмүүс буруутгадаг. Би тухайн үйл явдлын төвд байсан хүний хувьд юу болж өнгөрснийг сайн ойлгосон бөгөөд хүмүүсийн буруутгаад байгаа шиг тийм зүйл болоогүй гэдэгт итгэл төгс байна” гэж Клинтон мэдэгджээ.

Засаг захиргааны зүгээс эхлээд халдлагын  гэм бурууг яагаад эсэргүүцлийн жагсаалд оролцогчдод тохоод байсан юм бэ хэмээн сенатын нэгэн гишүүн хэд дахин түүнээс давтан асуусанд, Хиллари Клинтон ихэд хилэгнэн, “Ямар ялгаа байсан юм бэ!” хэмээн ууртайгаар хариулан, нударгаараа ширээ дэлдсэн аж.

Бенгазид болсон үйл явдлын талаарх илтгэлийг төрийн нарийн бичиг одоогоос сарын өмнө тавих ёстой байсан боловч өвчний улмаас амжаагүй байсан билээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top