Шинэ Ерөнхийлөгчөө 6 дугаар сард сонгох уу

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 24

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг ирэх зургадугаар сарын 20-ны пүрэв гараг байхаар тооцож загварыг нь НИТХ-ын дарга Д.Баттулгад явуулсан байна. Үүнтэй холбогдуулан НИТХ-ын дарга Д.Баттулга дүүргүүдийн ИТХ-ын дарга, цагдаа, бүртгэлийн байгууллагын төлөөллүүдтэй хуралджээ. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд хуулийн хугацаа нь хоёрдугаар сарын нэгнээс өмнө ажлын хэсгийг байгуулах ёстой юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top