Каталони “өөртөө засах эрх мэдэлтэй” боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 24

Испанийн бүрэлдэхүүнд “өөртөө засах эрх мэдэл бүхий субъект” бий боллоо. Өөрийн парламентын шинэ эрх зүйн баримтын дагуу Каталони улс гэж нэрлэгдэхээр болов. Энэ бүс нутгийн оршин суугчид хэдэн зууны турш Мадридын эрхшээлээс гарахыг эрмэлзэж байсан билээ.

Хөх өнгийн гурвалжин дээр таван хошуутай, улаан-шар хосолсон далбаа бол каталоны салан тусгаарлагчдын таних тэмдэг. Тус өөртөө засах орны хүн амын дөрөвний гурвыг бүрдүүлэгч эдгээр хүмүүс парламентын ордны дээвэр дээрх Испанийн далбааг энэхүү өөрсдийн билэг тэмдгээр солихыг хүсэж байна.

2014 онд Бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа ба гурван зуун жилийн өмнө алдсан тусгаар тогтнолоо шаардах аж. Энэ хугацаанд татварын бодлогоос авахуулаад олон гомдолтой зүйлс тэдэнд учирч байсан ба тэд Испани орныг тэжээж байна гэж үздэг.  

Энэ бүс нутгийн ард олны хүсэл зорилго бол тусгаар тогтносон улс болж, испанийг тэжээдэг мөнгөө өөрсөддөө зарцуулах явдал юм.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top