Мали дахь цэргийн ажиллагаанд Герман улс нэгджээ. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель тус орон руу шаардлагатай зэвсэг хэрэгслийг илгээнэ хэмээн амласан ба Германы цэргийн ажилтнууд тэнд зөвлөхийн үүрэг гүйцэтгэх ба тулаанд биечлэн оролцохгүй аж.
Сүүлийн үеийн мэдээллээр, засгийн газрын цэргүүд нутгийн гүн рүү улам нэвтэрсээр байна. Чөлөөлөгдсөн Дуэнца, Диабали хотуудад аажмаар хэвийн амьдрал сэргэн, аль эрт мартагдах дөхсөн худалдаа наймаа хийх, хүүхдүүд гудамжинд тоглох зураглал харагдаж эхэлжээ.
Франц-Малийн цэргүүд исламчуудын хүчтэй эсэргүүцлийг няцаан, тэднийг шахан гаргаж чадав. Цэргүүд орон нутгийн айлуудаар яван зэвсэгт нууц дайчид үлдсэн эсэхийг нягтлан шалгаж, тухайн бүс нутаг исламчуудаас бүрэн цэвэрлэгдлээ хэмээн зарлаж байна.
Гэвч бүх зүйл сайхан боллоо гэсэн бүрэн дүүрэн итгэлтэй байхад хэцүү аж. Исламчууд тийм ч амархан яваад өгөхгүй хэмээн малийн цэргүүд үзэж байна. Тэд 3-5 хүнтэй бүлгүүдэд хуваагдан, цэргүүдийг хотоос гартал хүлээлтийн байдалтай байж болох аж. Ийм тохиолдолд хүний, өөрийн хүмүүсийг ялгахад бэрхшээлтэй бөгөөд францын цэргийн удирдлага ихэнх энгийн оршин суугчид аль эрт нэг тийш зугатсан, одоо зөвхөн дайчдыг л бөмбөгдөж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )