Азербайжаны Баку хотоос баруун зүг 150 км орших Исмаиллинск районд өнгөрөх шөнө эмх замбараагүй байдал үүсчээ. “Чираг” зочид буудлын өмнө хүмүүс эсэргүүцлийн жагсаал хийхээр цугларч, эцэст нь түүн рүү дайран шатаасан байна.
Оршин суугчдын зарим хэсэг нь районы гүйцэтгэх засаглалын тэргүүн Низами Алекперовын гэрийн гадаа жагсан, жигүүрийн зарим байшингуудад түймэр тавилаа хэмээн орон нутгийн интернет мэдээллийн хэрэгслүүдэд бичжээ.
Энэхүү эмх замбараагүй явдлын гол шалтгаан нь “Чираг” зочид буудлын эзэн согтуугаар машин жолоодож яваад, цахилгааны шон мөргөж унагаасан хэрэг бололтой. Оршин суугчдын тавьсан шаардлагад тэр бүдүүлгээр хариулсан нь хүмүүсийг хилэгнүүлж уг замбараагүй үйлдэл гарахад хүргэжээ.
Сүүлийн үеийн мэдээллээр, уг үйл ажиллагаа дуусгавар болсон ба цагдаагийнханд нэг их хүчин зүтгэл гаргаж уг хэрэгт оролцолгүй, хүмүүсийг гэр гэртээ тарж харихыг хүссэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )