Тбилиси хотод ерөнхийлөгч Михаил Саакашвилийн эсрэг шинэ ажиллагаа зохиогдсон байна.
Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид ерөнхийлөгчийн ордон руу нэвтрэх гол хаалганы дэргэд “шившгийн хонгил” гэж нэрлэгдсэн зүйлийг хийжээ. Тэд Саакашвилийг түүн дундуур явж өнгөрнө хэмээн тооцоолж байсан боловч ерөнхийлөгч нууц хаалга ашиглан өөр газраар нэвтэрсэн аж.
Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн Грузинд нэгдүгээр сарын 20-ноос эхлэн явагдаж байгаа билээ. Тэр өдөр Үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийн бүрэн эрхийн таван жилийн хугацаа дуусгавар болсон аж.
Гэвч парламент төрийн тэргүүний сонгуулийг аравдугаар сар хүртэл хойшлуулан, түүнд засаглалаа үргэлжлүүлэх арван сарыг бэлэглэжээ. Энэхүү шийдвэр ард түмэнд таалагдаагүй тул Саакашвилийг огцруулахын төлөө сая гаруй грузинчууд идэвхийлэн тэмцэж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )