Хориглосноос нь хойш 60 жилийн дараа британичууд Елизавета II-ын хамгийн тааламжгүй хөрөг зургийг Ливерпулийн концертын танхимд үзэж сонирхжээ. Уг хөрөг дээр хатан хааныг өөрөөр дүрсэлсэн гэж хэлэхээр аж.
Зураач Жон Нэппер хатан хааны хүзүүг өөрт нь баймгүй уртаар дүрсэлсэн байна. Британичууд уг хөрөг дээрх бүсгүйг сайхан атлаа хатан хаантай төс алга гэж дүгнэжээ.
Энэ үнэхээр Елизавета II гэдгийг түүний хувцаслалт, нэр хоёр л сануулахаар байсан аж. Иймд уг зургийг далд хийн цоожилсон байна. Гэвч үүний дараа зураач Жон Нэппер сэтгэлээр унасангүй, ахин нэг хөрөг зураг зурсан нь Ливерпулийн барилгыг хагас зуун жил чимэглэж байгаа билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )