Боливид зорчигч тээврийн автобус ангал руу унан, 20 гаруй хүн амь үрэгдэн, 30 зорчигч гэмтэж бэртжээ.
Уг осол Оруро мужийн Чальяпата хотоос холгүй, уулын замд гарсан байна. Урьдчилсан дүгнэлтээр, ослын гол буруутан нь согтуу автобусны жолооч аж.
Одоогоор 21-25 хүн амь үрэгдсэн гэж мэдээлж байгаа бөгөөд автобусанд нийт 55 зорчигч явж байжээ. Зарим нь одоо хүртэл төмрөнд хавчуулаастай байгаа ба ослын газарт аврагчид ажиллаж байгаа аж.
Энэ нь Боливид долоо хоногийн дотор гарч байгаа хоёр дахь том осол юм. Даваа гаригт бас нэг зорчигч тээврийн автобус гол руу унаж, 18 хүн амь эрсэдсэн билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )