Ерөнхийлөгчийн Зөвлөх Л.Эрхэмбаяр тамгаа аваад зугтжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 24


СХД-ийн АН-ын Хорооны Ээлжит бус хурал энэ сарын 21-нд болжээ. Энэ хурлаар тус дүүргийн АН-ыг 10 гаруй жил завсаргүй удирдаж 2004, 2008, 2012 оны Орон нутгийн сонгуулиудад удаа дараалан намаа ялагдуулсан тус дүүргийн Ардчилсан намын дарга, Ерөнхийлөгчийн Зөвлөх Л.Эрхэмбаярт хариуцлага тооцож, хуралд оролцсон гишүүдийн 96,4 хувиар огцруулсан байна. Л.Эрхэмбаяр СХД-ийн АН-ын шинэ удирдлагуудад тамга, тэмдэгээ өнөө өглөө 11 цагт гардуулж өгөхөөр тохирсон ч өөрөө ирэхгүй, намын үйл ажиллагааг зогсоож, намын байраа цоожилж лацдаад, тамгаа аваад зугтжээ.

Өнгөрсөн Орон нутгийн сонгуулиар түүнийг Ардчилсан нам СХД-т ялалт байгуулах сүүлчийн шаансыг тавиад туучихсан. Өөрийнхөө гар хөл бологсдыг идэвхтэй ажиллуулж байгаад Да.Ганболдын саналыг хувааснаар АН нэг суудлаа алдсан гэх мэдээлэл АН  дотроос гараад байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top