УИХ-ын гишүүн Г.Уянга түрээслэгчдтэй уулзлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 24

УИХ-ын гишүүн Г.Уянга “Бүрд” плазагийн түрээслэгчдийн төлөөлөгчдийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Өнөөдөр дэлгүүр, лангуу, орон сууц, ахуйн үйлчилгээ, ажлын байр, такси, талбай гээд түрээсээс хамааралгүй ажил үйлчилгээ Монголд үгүй болсны зэрэгцээ урьдчилсан судалгаагаар 600 гаруй мянган хүн ямар нэг хэлбэрээр түрээсээс хамааралтай амьдарч байгаа аж. “Түрээсийн цаана хамгийн том далд эдийн засаг нуугдаж байна. Түрээсийн үнэ үндэслэлгүйгээр, замбараагүй нэмэгдэхэд түүнийг хянадаг, хязгаарладаг иж бүрэн систем манайд байхгүй байгаа. Тиймээс юуны түрүүнд түрээстэй холбоотой тулгамдсан асуудлыг илчлэн тэр бүхнийг зохицуулсан хуулийн төсөл боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Түрээслэгчдийн ажиллах нөхцлийг сайжруулах, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд түрээслэгч та бүхний өөрсдийн оролцоо хамгийн чухал ” гэдгийг Г.Уянга гишүүн уулзалтын үеэр онцолж байлаа.

УИХ-ын гишүүн Г.Уянга түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах, нөгөө талаар түрээсийн цаана байгаа далд эдийн засгийг цэгцлэх зорилгоор Түрээслэгчдийн нэгдсэн холбоо байгуулан тэргүүнээр нь ажиллаж байгаа бөгөөд тэрээр өнгөрсөн хугацаанд “Хүчит шонхор”, “Мэшээл” , “Арвайн үндэс”, “Тумбааш”, “Урт цагаан”, “Сандэй” зэрэг 10 гаруй газрын түрээслэгчидтэй уулзан тэдний санал бодлыг сонсчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top