Зээ дүүгээ шатаажээ

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 24

Забайкалийн Олдон сууринд ой хагастай охин амь үрэгджээ. Түүний ээж охиноо түр зуур ахтайгаа орхиж яваад, эргэж ирэн пийшин дотроос цогцсыг нь олсон аж. Энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна хэмээн орон нутгийн цагдаагийн албанаас мэдээлсэн байна.

Мөрдөн байцаагчид хэргийн газарт үзлэг хийж байгаа ба охины цогцсыг шүүх эмнэлгийн шинжилгээнд явуулжээ. Мөн хэрэг гарсан байрны оршин суугчдыг байцааж байгаа аж.

Прокурорын газраас өгүүлснээр, лхагва гаригийн орой өөрийн төрсөн ах, 34 настай Андрей Гаджиевынд дүү хүүхэн нь охиноо аваад, хамтран амьдрагчтайгаа хамт усанд орохоор ирсэн байна. Усанд орсны дараа хөршүүдээ дуудан, бага хэмжээний “найр” зохион байгуулжээ. Хүүхний хамтран амьдрагч нь унтсан ба бяцхан охины хувцас нь норсон байсанд ээж нь хөршөөсөө солих хувцас авахаар гарахдаа охиноо ахтайгаа үлдээсэн аж. 15-20 минутын дараа ирээд охиноо гэрт байхгүйг мэдэн ахаасаа асуутал өөрөө хайж ол гэжээ. Ингээд бүсгүй хамтран амьдрагчаа сэрээн, хөршүүдтэй нийлэн охиноо тэр хавиар баахан хайсан боловч олоогүй байна. Гэрт буцаж орж ирээд сонин үнэр гарахаар нь очоод үзтэл пийшин дотор охины цогцос шатаж байжээ. Мөн угаагуурын хажууд хүүхдийн хөлний тасархай байхыг харсан байна.

Сэжигтэн Андрей Гаджиевыг мөрдөн шалгаж байгаа ба уг этгээдийн гарын хуруунууд байхгүй учраас 3-р зэргийн группт байдаг аж.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top