Нью-Йоркийн тойргийн прокуророос Gozy хэмээх компьютерийн вирусыг зохион бүтээж, тараасан хэмээн буруутгагдсан гурван хакерыг яллажээ. Эдний нэг нь оросын иргэн Никита Кузьмин аж.
Энэхүү вирус бүх дэлхийгээр тархан, олон сая компьютеруудыг гэмтээсэн ба тэдний дотор NASA-гийн компьютерууд орсон аж. Никита Кузьмин 2010 онд АНУ-д баривчлагдан, өөрийн гэм буруугаа хүлээсэн билээ.
Тэд хүмүүсийн банкны мэдээллийг олж аван, картнаас нь олон сая доллар хулгайлсан аж. Прокурорын өгүүлснээр, гурван хакер банк дээрэмдэх энгийн ажиллагааг баг, зэвсэг хэрэглэлгүй, орчин үеийн аргаар үйлдсэн байна. Нөгөө хоёр хамтрагч нь Латви, Румыний иргэд ба өөрсдийн оронд баривчлагдсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )