Google тайлангаа тавив

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 24

Google корпораци 2012 оны сүүлийн улирлын санхүүгийн тайлангаа тавьжээ.  Компанийн энэ хугацааны орлого 14,42 тэрбум доллар болжээ.

Компанийн гүйцэтгэх захирал Ларри Пейж өнгөрөгч он компанийн хувьд маш ашигтай байлаа хэмээн цохон тэмдэглэсэн байна. Иймэрхүү тайлан хөрөнгө оруулагчдын өмнө ихэвчлэн телефон-хурал маягаар явагдан, түүнийг интернетээр хүссэн хүн сонсож болдог аж.

“Бүгдэд нь Шинэ оны мэнд хүргэе! Та бүхнийг хурал дээр мэндчилж буйдаа их баяртай байна. Бидэнтэй нэгдсэнд  баярлалаа.  Манай компанийн дөрөвдүгээр улирлын орлого өнгөрөх оны мөн үетэй харьцуулахад 36%, өмнөх улирлаас 8%-иар өслөө. Компанийн 2012 оны нийт орлого 50 тэрбум доллараас давав. Энэ бол Google-ийн 15 жилийн түүхэнд хамгийн өндөр орлого боллоо” хэмээн Ларри Пейж өгүүллээ.

Хөрөнгө оруулагчид зөвхөн тоо баримт сонсоод зогссонгүй, Ларри Пейжийн дуу хоолойг сонсов. Учир нь, тэр өнгөрөх оны зургаадугаар сараас хойш хоолойны өвчний улмаас компанийн хурал зөвлөгөөнүүдэд бараг оролцоогүй аж. Сэтгүүлчдийн тэмдэглэж буйгаар, Ларри Пейжийн хоолой паргиа, сул сонсогдож байжээ.

Нарийвчлан сайн ажиглавал, америкийн энэхүү интернет-корпорацид бүх зүйл сайн сайхан байгаа биш юм. Хүмүүс гар утас их ашигладаг болсноор эдний компанийн хамгийн орлоготой бизнес болох суурин компьютерын хайлтын систем удаашралд ороод байгаа аж. Түүнээс гадна, тэдэнд Facebook шинэ өрсөлдөгч нь болоод байна.

Ларри Пейжийн өгүүлснээр, корпорацийн зүгээс өөрийн гар утасны бүтээгдэхүүнүүдээ хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top