Neptune компани Pine хэмээх ер бусын цагийг бүтээжээ. Pebble болон бусад төстэй төхөөрөмжүүдээс ялгаатай нь түүнийг Bluetooth ашиглан смартфонтой холбох шаардлагагүй аж. Хэрэглэгч SIM картаа түүнд суулган, гар утсаа гэртээ орхин явж болно гэнэ.
Үйлдвэрлэгчийн сайтад мэдээлснээр, энэхүү “ухаалаг” цаг нь эзнийхээ эрүүл мэндийн талаарх мэдээллийг цуглуулж чадна: зүрхний хэмнэл тодорхойлох, шатаасан калорийн хэмжээ, явж туулсан зай гэх мэт .
Цаг GSM сүлжээнд ажиллах ба Wi-Fi модуль, USB 2.0 интерфейс, GPS ба Bluetooth 4.0-той юм. Мөн тоон луужин, FM-радиотой.
Цагны мэдрэгч нүүрний тусламжтай интернетэд орж шуудангаа шалган, хуанли эргүүлэн үзэж, хөгжим сонсож болно хэмээн TechCrunch бичжээ.
Pine цаг Android 4.0 үйлдлийн систем дээр ажиллах юм. Энэхүү “ухаалаг” цаг 2013 оны гуравдугаар улирлаас худалдаанд гарч эхэлнэ гэнэ. Урьдчилсан байдлаар, үнэ нь 395 доллар байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )