Хэвлэлийн эрх чөлөөг хумих шинжтэй болсон тул хуулийн төслийг татан авлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгч дөнгөж сая УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг татан авснаа мэдэгдлээ.

Ямар шалтгаанаар уг хуулийн төслийг татан авсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаас тодрууллаа.
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч ямар учраас Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг татан авахаар болсон бэ?
 
-Монгол Улсын Ерөнхийлөгч хэвлэлийн эрх чөлөөг Монгол Улсад баталгаажуулах, тэнд ажилладаг сэтгүүлчдийн бичиж туурвих эрх чөлөөг баталгаажуулах зорилгоор уг хуулийн төслийг санаачилсан. Гэвч хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад уг хуулийн үзэл санаанд хэвлэлийн эрх чөлөөг хумих, хязгаарлах, хэвлэлийн эрх чөлөөнд төрийн нөлөө, оролцоог нэмэгдүүлэх тал руу хэлбийх шинжтэй болсон тул хуулийн төслийг татаж авлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top