Их Британийн эрдэмтэд согтуу эрчүүд яагаад бүх хүүхнүүдийг хөөрхөн гэж тооцдог вэ гэдгийг тодруулах зорилгоор туршилт-судалгаа явуулжээ.
Спирттэй ундааны үйлчлэлийн улмаас эрчүүдийн тархинд үүссэн “баясгалантай, хөгжилтэй” оюун санаа нь сайхан, муухай царайнуудын хоорондын хил хязгаарыг арчин арилгадаг нь тогтоогдсон байна. Согтуу эрчүүд хүүхнүүдийн нүүрний тэгш хэм, зохицлыг тодорхойлох чадваргүй болдог аж. Үнэндээ, энэхүү тэгш хэм, зохицол л хүний гадна төрхийн сэтгэл татам байдлыг тодорхойлдог билээ.
Лондонгийн мэргэжилтнүүдийн хийсэн туршилтанд 64 оюутан оролцжээ. Эхний бүлгийн оролцогчдод туршилт явуулахаас өмнө архи уулгасан байна. Дараа нь тэдэнд бүсгүйчүүдийн зураг өгч, царайлаг эсэхийг нь тодорхойлуулахаар өгчээ. Харин хоёр дахь бүлгийнхэн огт архи хэрэглээгүй, цоо эрүүл дүгнэхээр болсон аж.
Энэхүү эрүүл бүлгийн эрчүүд хүүхнүүдийн гадна төрхөд нэлээн шүүмжлэлтэй хандсан бол нөгөө “халаалттай” эхний бүлгийнхэн зураг дээрх бүх хүүхнүүдийг хөөрхөн хэмээн тодорхойлсон байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )