АНУ-ын USAID-д авлигын хэрэг дэгдэв

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 25

АНУ-ын Төрийн департментын бүрэлдэхүүнд багтдаг Олон улсын хөгжлийн агентлагт /USAID/ авлигатай холбоотой асуудал дэгдэж байна. Associated Press агентлагаас мэдээлснээр, АНУ-ын хууль зүйн яам энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Эрхзүйн эсрэг үйлдсэн хэргийн сэжигтнээр хамгийн түрүүнд USAID-ын хуулийн зөвлөх Лайза Гомер татагджээ. Тэрээр энэ байгууллагын санхүүгийн захирал байсан Дэвид Остермейерт шалгаруулалтаас гадуур 123-155 мянган доллар дамжуулсан гэх үндэслэл байгаа аж.  Түүнээс гадна, USAID-ын орлогч дарга Дональд Стайнберг өөрийн дарга Раджив Шахын даалгавраар USAID-ын ерөнхий шалгалтын газраас явуулж буй ажиллагаанд саад учруулахыг оролдсон байна.

USAID-ын Остермейертэй хийсэн гэрээг шалгаж байгаа ба Гомер тус байгууллагын хуулийн зөвлөхийн албан тушаалаас халагдаж байгаа аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top