Ливийн эрх баригчид өөрийн нефтийн объектуудын аюулгүйн арга хэмжээг хүчирхэгжүүлэх шийдвэр гаргалаа хэмээн тус орны хууль сахиулах байгууллагын төлөөлөгч өчигдөр мэдэгджээ.
“Тунис, Алжир, Нигер улсуудтай хил залгаж буй нутаг дэвсгэрт байрлаж байгаа орд газруудын харуул хамгаалалтыг чангатгах талаар албан ёсоор авч үзэж байна” гэж дэд хурандаа Ахмед Халифа аль-Хабаши онцолсон байна. Түүний өгүүлснээр, хамгаалалтын ажилтнууд нефтийн байгууламжуудын дотор гадна талд аль эрт байрлалаа эзлэн, аюулаас сэрэмжилж байгаа аж.
Ливийн тусгай албанаас зарласан мэдэгдэл дотор мөн “нефтийн орд газрууд дахь харуул хамгаалалтын ажилтнуудын тоог нэмэгдүүлэх, тэднийг зохицуулах удирдлагын штаб байгуулах арга хэмжээний” талаар дурдагдсан байна. Мөн үүнээс гадна, эрчим хүчний объектуудын мониторингийг агаараас хийнэ хэмээн эрх баригчид тэмдэглэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )