Швейцарийн прокурорын газраас ОХУ-ын төсвийн мөнгийг угаасан байж болзошгүй хэмээх хэргийг шалгаж байна. Энэ талаар АНУ-ын санхүүгийн “Barrons” сэтгүүлд бичжээ. Москва хотын татварын хяналтын газрын 28 дугаар салбарын захирал Ольга Степановагийн нөхөр уг хэргийн сэжигтнээр татагдаад байна. Дээрх хэрэгт 2008 онд “Hermitage”сангийн хүсэлтээр Оросын хуульч Сергей Магнитский 230сая доллaрын татварыг хууль бусаар авсныг Москвагийн хяналтын газраар дамжуулан шалгуулахаар өргөдөл гаргаад байгаа юм байна. Гэтэл хоёр сарын дараа Сергей Магнитскийг гэнэт баривчилж шоронд хорьсон бөгөөд тэрээр тусгай камерт хоригдож байхдаа учир битүүлгээр нас баржээ. Уг хэргийг сэргээн шалгахаар болжээ.
Б.Марал.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )