Грект ес дэх өдрөө ажил хаяж байгаа афины метрополитены ажилчид дээр бусад тээврийн хэрэгслийн ажилтнууд нэмэгджээ. Тэдний үйл ажиллагаа баасан гаригт ч үргэлжлэх аж. Метро, цахилгаан галт тэрэг, трамвай, троллейбус, автобусууд Пирее болон Аттикийн нийслэлийн мужуудад үйлчлэхгүй байна.
Тээвэрчдийн үйлдвэрчний эвлэлийнхэн афины метроны ажилтнуудтай эв санааны нэгдлээ илэрхийлжээ. Эрх баригчдын зүгээс ажилдаа гарахаас татгалзан, иргэний үүргээ биелүүлэхгүй байна гэсэн шалтгаанаар 3 сараас 5 жил хүртэл хорих болон баривчлах талаар шийдвэр гаргасан билээ. Өмнө нь мөн шүүхээс ажил хаялтаа үргэлжлүүлж буй метроны ажилтнуудын үйлдлийг хууль бус хэмээн тогтоосон байна. Цагдаагийнхан эсэргүүцэл илэрхийлэн, ажил хаяж байгаа метроны ажилтнуудыг баривчлах тушаал авчээ.
Тээвэрчид тэдэнд ашиггүйгээр тогтоосон, цалингийн шинэ системийг эсэргүүцэн ажил хаяж байгаа аж. Энэхүү шинэчилсэн системээр тэд өмнөх цалингаасаа даруй 9-17%-иар буурсан цалин хөлс авахаар байгаа юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )